Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Зариг сайтын захирал Өнөрцэцэг өдгөө Англи улсыг зорин эрдэм номын мөр хөөж байгаа билээ.

Тэрээр цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Хавдартай гэдэг онош сонсоод яаж ч чадахгүй 5-6 жил бүлтэгнэж явлаа. Сарын 1,5 сая төгрөгийн зардалтай хими эмчилгээнд ор гэж эмч хэлэв. Үс унана, бас их ядарна гэхээр нь айгаад дөлөөд яваад байв. Өнөөдөр үзүүллээ, юун хавдар, яасан хавдар, манай эхонд тийм зүйл алга гэлээ.

Бүр лавшрууллаа, үнэхээр алга. (Гадны эмчээс байн байн асуугаад, өнөөх нь нө проблем) гээд сүүлдээ орчуулагчаар 3 удаа асуулгаад тэрүүгээр нэг юм боллоо. Манайхан оношлох тал дээр анхаармаар юм байна даа Өнөөдөр аймар баяртай байна, амьдралд бас ийм ер бусын өдөр ирдэг юм байжээ гэжээ.