Реппер Roockie буюу У. Мөнхбагана жүжигчин Г.Золзаяа нар хайрын романс үүсгээд багагүй хугацааг өнгөрөөж буй. Хосуудын хувьд оны өмнөхөн гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авсан билээ.
Жүжигчин Золоогийн хувьд СУИС-ийн оюутан байхдаа л зохиолч Б.Шүүдэрцэцэгийн дэлгэцийн бүтээл болох “Шүрэн бугуйвч” киноны гол дүрд тоглож, олонд танигдсан юм.
Түүний дараа охидын “Sound of kiss” нэртэй хамтлаг байгуулж явсан авъяаслаг бүсгүй. Оюутан байхдаа жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяагын бэр болж, Найруулагч Б.Тамиртай хайрын романс үүсгэж Цэгц-Үжин хэмээх хөөрхөн охинтой болоод удалгүй хоёр тийш болцгоосон.
Золоогийн хувьд хэсэг нам гүм амьдарч байгаад өөрөөсөө долоон насаар дүү реппер Roockie-тэй хамтын амьдралаа эхлүүлсэн билээ. Реппер Roockie-ийн хувьд Roockie нь түүний тайзны нэр бөгөөд түүнийг У.Мөнхбагана гэдэг. Roockie гэдэг нь “залуу тоглогч” гэсэн утгатай. “С” үсэг нэмэгдэхээр нэр үг болдог. Тэрээр Багануур дүүргийнх аж.
Аав ээж нь гитар тоглодог мөн аав нь огт Монгол дуу сонсдоггүй Итали дуу их сонсдог байжээ. Тиймээс ч Roockie дуу хөгжимд ойрхон өсчээ. Тэрээр 2011-2014 онд бүжгийн хамтлагт бүжигчин байсан бөгөөд бүжиглэх дуртай аж.
Хосуудын маань хувьд амьдарлынхаа нэгээхэн хэсгийг сошиал дагагч нартай хуваалцдаг ба Золоогийн хувьд өөртөө туслуулхаар асрагч авжээ. Тэрээр “Манай мама бид 2 асрагчтайгаа дасан зохицоод бүх зүйл сайхан жигдрээд усанд нээх сайхан тухтай орлоо” гэжээ.
Харин Золоогийн хувьд төрөөд удаагүй ч улам үзэсгэлэнтэй болсоор. Буцаад ажилдаа эргэн орж зураг авалтуудад ороод эхэлжээ.