Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

ХОНЬ Шинэ он эхэлж байгаа учраас өнгөрснөө ардаа үлдээж, бүхнийг шинээр эхлэхийг хичээгээрэй. Боломжийг эрэлхийж байгаа бол хайрцагнаасаа гарч сэтгэ. Ирэх оны хоёрдугаар улиралд шинэ боломжууд гарч ирнэ. Зарим хүмүүсийн орлого нэмэгдэх ирээдүй харагдаж байна. Шинэ бизнес 2023 онд амжилтад хүрэх боломж их, хөрөнгө оруулалтууд үр өгөөжөө өгнө. Жилийн эхний саруудад сэтгэл санаа тогтворгүй байж, романтик, нийгмийн харилцаа холбоо өргөжнө. Гэр бүлийн зарим гишүүнтэй харилцах харилцаанд таны тэвчээр барагдаж байгаа ч уян хатан байх ёстойгоо мартаж болохгүй. Энэ онд аливаа асуудлыг засах нь энгийн биш стратегийн зохицуулалт шаардана. 2023 оны эхний хагас жилд эрүүл мэнддээ маш сайн анхаарал тавих шаардлагатай. Тэгэж чадвал биеийн эрүүл мэнд сайжирч, эрч хүч сэргэхийг та мэдрэх болно. Ямар ч тохиолдолд стресст дарагдаж, удирдуулж болохгүй гэдгээ санаарай. Азтай тоо: 2, 5 А

з дагуулах өнгө: тоор, ягаан, ногоон

Азтай сарууд: 3, 6

ҮХЭР Үхрийн ордныхон, та шинэ жилд амжилт бүтээлээр дүүрэн байх болно гэдэгт найдаж болно! Ирэх жил саад бэрхшээлийг зохих хэмжээгээр даван туулна. Энэ хэмжээгээрээ бас ихээхэн шагналыг авчрах болно. 2023 онд та юуг ч яаруулах хэрэггүй, эрсдэлтэй алхмуудыг зоригтой хий, хэрэгцээгүй зүйлсэд цагаа үрсэн ч зүгээр. Асуудлаасаа зугтахын оронд гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Шинэ салбарт хүч үзэх, шинэ ур чадварыг суулгах зэрэг нь албан тушаалын шат өгсөхөд чинь тусална. Та нарын зарим нь хувийн бизнесээ эхлүүлэхийг хүсэх бололтой. Биеийн тамирын дасгал, тэжээллэг хооллолтын дэглэмийг баримталснаар та эрүүл амьдралын хэв маягийн төлөөх зорилгодоо ойртож чадна. Жилийн эхээр романтик харилцаанд зарим асуудалтай нүүр тулах бололтой. Гэхдээ асуудлыг даван туулсны дараа харилцаа шат ахиж, сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Гадаад улсад их сургуульд суралцах эсвэл гадны оронд ажиллах боломж гарч ирнэ. Санхүүгийн алдаа, гэрээний луйвраас сэргийлэх шаардлагатай.

Азтай тоо: 1, 9

Аз дагуулах өнгө: улаан, алтлаг

Азтай сарууд: 1, 4, 7

ИХЭР Ихрийн ордныхныг үр бүтээлтэй жил хүлээж байна. Таны ажилд ямар ч асуудал гарахгүй бөгөөд аз од гэрэлтэх болно. Та нарын зарим нь нэмэлт хариуцлага үүрч мэднэ. Романтик, хайр дурлалын харилцаа цэцэглэнэ. Хайртай хүмүүсийн урам зориг, харилцан ойлголцлын түвшин өндөр хэвээр байх болно. Жилийн эхэнд таагүй байгаа ч эрүүл мэндийн байдал хоёрдугаар улирлаас эхлээд мэдэгдэхүйц сайжирна. Эрүүл биетэй байхын тулд та эрч хүчтэй байж, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмынхаа хэвшилд оруулах хэрэгтэй. Өв залгамжлалын маргаантай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжтой. Та үл хөдлөх хөрөнгө худалдаж авах бололтой. 2023 онд бизнес эрхлэгчдэд гадаад руу тогтмол аялал хийх шаардлага гарч, үр өгөөжөө өгнө. Оюутнууд бүх шалгалтаа үргэлжлүүлэн сайн өгч, хичээлийн жилийг үр бүтээлтэй өнгөрөөх болно. Жилийн сүүлийн гурван сард ашиг орлого, гэнэтийн ашиг, бэлэн мөнгө хадгалах гайхалтай боломжоор дүүрэн байна.

Азтай тоо: 6, 8

Аз дагуулах өнгө: цэнхэр, саарал, мөнгөлөг

Азтай сарууд: 2, 8, 11

МЭЛХИЙ 2023 он бол чиний хувьд гайхалтай жил байх болно. Тушаал дэвшиж, цалин орлого өсөх боломжтой. Жилийн сүүлийн улиралд асар их амжилттай байж, материаллаг байдал элбэг дэлбэг байна. Тууштай байдал таны хувьд баримтлах зарчим чинь. Тогтвортой байдал, хүчин чармайлт таныг амжилтад хөдөлнө. Өргөн харилцаа холбоо бизнес эрхлэгчдэд ашиг дагуулна. Санхүүгийн байдлаа сайжруулах төлөвлөгөөг эрэлхийл. Баяжих нь амархан бөгөөд хурдан байхгүй ч боломжгүй зүйл биш. Хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд бага зэргийн хэлбэлзэл гарч магадгүй. Гэртээ амар амгаланг хадгалахын тулд зарим буулт хийх шаардлагатай болно. Зарим найз нөхдийн харилцаа романтик байдал руу шилжих магадлалтай. Жилийн эцсээр эрүүл мэнддээ маш сайн анхаарал тавиарай. Аялал жуулчлалын салбарт ажиллагсад амжилттай байна. Энэ онд эрдэм шинжилгээний ажлаа хамгаалах, элсэлтийн шалгалт өгөхөд энэ онд тохиромжтой. Үл хөдлөх худалдан авахыг зөвлөж байна. Гэхдээ хуумгай сонголт хийж болохгүй шүү.

Азтай тоо: 7, 11

Аз дугаалах өнгө: нил ягаан, ногоон

Азтай сарууд: 9, 12

АРСЛАН Шинэ онд арслангийн ордныхонд маш их боломж гарч ирнэ. Хэрэв та дагалдах сонголтуудаас таашаал авахыг хүсч байвал тайван байж, анхаарлаа төвлөрүүлээрэй. Шаргуу хөдөлмөр чинь үнэлэгдэж, ажил мэргэжлийн ахиц дэвшил гарна. Чадах хэмжээндээ хувийн болон мэргэжлийн харилцаа холбоогоо тэлээрэй. Зөвхөн эрх мэдэлтэй хүмүүсийг гомдоохоос зайлсхий. Мөнгө олохын төлөө урамшиж, орлогоо нэмэгдүүлэхийг хүсэх бололтой. Хамтарсан үйлдвэрүүд блон бусад шууд хөрөнгө оруулалтууд оны эхний хагаст сайн байх төлөвтэй байна. Жилийн эхний улиралд та хайртай хүмүүстэйгээ тайван, найрсаг харилцаатай байх болно. Хосуудын хувьд санал зөрөлдөөнөө шийдэж чадвал хайр дурлал тань цэцэглэх болно. Зарим хүмүүс хуримын зар тараах бололтой. Ажлын стресс, хуваарьт өөрчлөлт орох нь таны хоолны дэглэмийг тасалдуулж болзошгүй тул болгоомжтой байгаарай. Эрүүл амьдрах, өөрийгөө арчлах нь ирэх жилийн үндсэн зарчим байх ёстой. Та үл хөдлөх хөрөнгийн гүйлгээг хийхдээ дипломат ур чадвар, эр зоригоо ашиглах хэрэгтэй болно. Оюутнууд хүссэн мэдлэг, ур чадвараа олж авахын тулд алс хол газар аялах шаардлага тулгарна.

Азтай тоо: 18, 22

Аз дагуулах өнгө: хүрэн, үзмэн ягаан

Азтай сарууд: 4, 5, 9

ОХИН 2023 онд амжилт чиний гарт байх болно. Инээмсэглээрэй! Оны эхний хагаст шинэ боломжууд гарч ирж, цоо шинэ эхлэлийн замыг нээж магадгүй. Санхүүгийн нарийн төлөвлөлтийн ачаар энэ жил мөнгөний хувьд маш их үр өгөөжтэй байна. Хэрэв та ажил мэргэжил, зорилгынхоо талаар ухаалаг шийдвэр гаргавал энэ жил таны карьер сайжирч эхэлнэ. Орчин цагийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай байхын тулд та өөрийн ур чадвар, боловсролоо үргэлж дээшлүүлж байх шаардлагатай. Гэр бүлийн амьдрал 2023 онд амар тайван байна. Өөрийгөө анхаарч, халамжлахад цаг зарцуулаарай. Жилийн хоёрдугаар улиралд романтик харилцаанд амжилт гарна. Эрүүл амьдралын хэв маягийг баримтлах нь танд цуцашгүй эрч хүчийг өгнө. Таны өв залгамжлал авах магадлал өндөр байна. Үл хөдлөхийн асуудлаар ямармаа маргааныг дэвэргэхээс болгоомжлоорой. Оюутнуудад зарим сонирхолтой боломжуудтай гарч ирэх бололтой. Сүүлийн улиралд гадаадад томилогдох боломжтой. Гадаадад суурьших хүсэлтэй хүмүүсийн хувьд чухал үйл явдлуудыг хүлээж байна.

Азтай тоо: 4, 8

Аз дагуулах өнгө: ногоон, цэнхэр, шаргал

Азтай сарууд: 9, 10, 12

ЖИНЛҮҮР 2023 онд та өөртөө таатай цагийг авчирна. Хоёрдугаар улиралд та зорилгодоо хүрэх сайхан боломж байна. Материаллаг байдал дээшлэхээс гадна мэргэжлийн өсөлтүүд бий болно. Ирээдүйдээ зориулж, тэтгэвэрийн сандаа хөрөнгө цуглуулах оролдлого тань сайн үр дүнд хүрнэ. Бусдын асуудалд анхаарлаа хандуулахын өмнө өөрийнхөө хэрэгцээг эн тэргүүнд тавьж сураарай. Гэр бүлийн амьдралд өсөлт, уналтын үеүд асуудал дагуулна. Романтик хандлагатай жинлүүрийн ордныхон харилцаандаа асуудалтай байж магадгүй. Амьдралыг чинь өөрчлөх томоохон шийдвэрүүдийг аль болох жилийн эхээр гаргахын хичээгээрэй. Архаг хууч өвчнөөр шаналж буй хүмүүст илүү анхаарал тавих шаардлагатай. Гэхдээ жилийн гуравдугаар улиралд өвчний байдал дээрдэж эхэлнэ. Аялал жуулчлалын туршлага жинлүүрийн хувьд маш их ашиг тустай байна. Дурсамжаар дүүрэн амралт танд маш их хэрэгтэй байна. Энэ жил сурлагын ахиц дэвшил гаргах асар их боломжийг сурагчдад олгож байна. Та нарын зарим нь гэнэтийн өв залгамжлал хүлээн авч магадгүй.

Азтай тоо: 11, 17

Аз дагуулах өнгө: шар, сүүн, хүрэн

Азтай сарууд: 2, 3, 8

ХИЛЭНЦ “Өөрчлөлт” нь 2023 онд таны тарни байх болно. Таны санхүүгийн байдал шинэ дээд түвшинд хүрнэ. Бизнес эрхэлдэг хүмүүс өсч дэвшин, урьд өмнө байгаагүй их боломжууд гарч ирнэ. Энэ жил та карьертаа чухал ахиц дэвшил гаргах боломжтой. Та тайзны гол дүр болж хувирна. Ялангуяа жилийн сүүлийн улиралд та маш амжилттай байх болно. Гэр бүлийн харилцаа тайван, зөвшилцөлтэй байж болох ч сүүлийн хоёр, гурван улиралд сорилттой тулгарч магадгүй. Энэ жил романтик тал дээр гайхалтай байх боломж их байна. Хайр дурлалыг эрэн хайж байгаа хүмүүс нэгнээ олно. Хэрэв энэ жил та эрүүл мэнддээ эн тэргүүнд анхаарал тавьж байгаа бол санаа зоволтгүй. Биеийн байдал сайн байна. Бясалгалаар дамжуулан оюун ухаанаа цэвэр байлгах нь хязгаарыг даван туулах боломжийг танд олгоно. Оюутнууд өрсөлдөөнт шалгалтад амжилттай оролцоно. Энэ жил аялал жуулчлалын олон боломж гарч ирнэ. Түүнчлэн мэргэжлийн ажлын гүйцэтгэл өндөр байна.

Азтай тоо: 18, 22

Аз дагуулах өнгө: үзмэн ягаан, нил ягаан

Азтай сарууд: 1, 3, 10

НУМ 2023 он бол таны хувьд өсч дэвжих жил байх болно. Энэ жил танд шинэ өндөрлөгт хүрэх сайхан боломж байна. Тогтвортой төслүүдийн ачаар та бүтэн жилийн турш завгүй байх болно. Хамтран ажиллагсад тань таныг дэмжиж, сонгосон мэргэжлээрээ гайхалтай амжилтанд хүрч чадна. Бизнесийнхээ амжилтыг баталгаажуулахын тулд санхүүгийн холбоотой асуудалд зөн совингоо сайн ашигла. Романтик харилцаанд ээлтэй жил байна. Гэр бүл чинь таны ар талыг дааж, дэмжлэгээ харамгүй хайрлана. 2023 оны хоёрдугаар хагаст Нумын ордныхон сэтгэл санааны хувьд илүү тогтворжиж, гэрийн амьдралдаа илүү анхаарал хандуулах боломжийг олгоно. Та болон таны хамтрагч илүү аз жаргалтай, бие биентэйгээ илүү дотносно. Ирэх жил таны амьдралын хамгийн эрүүл жилүүдийн нэг байх ёстой. Өөрийгөө тайвшруулах арга хэрэглэх, амар амгаланг эрэлхийлэх нь стрессийн түвшинг нэмэгдүүлэхээс зайлсхийхэд тусална. Зарим нь гэр бүлийн эд хөрөнгө, өв залгамжлалын талаар дахин хэлэлцэх шаардлагатай болно. Оюутнууд өөрсдийн сонгосон институтэд элсэхийг хүсч байвал хичээл зүтгэлээ эрчимжүүлэх шаардлагатай.

Азтай тоо: 1,8

Аз дагуулах өнгө: улбар, цагаан

Азтай сарууд: 5, 6, 8

МАТАР 2023 онд та аз жаргалтай байна! Орлого нэмэгдэж, эд хөрөнгө өснө. Бизнес эрхлэгчдэд өндөр орлоготой үйлчлүүлэгчтэй өндөр ашигтай гэрээ байгуулах боломж гарч ирнэ. Та мөнгөөр ​​юу ч хийсэн хамаагүй бүх зүйл хамгийн сайн үр дүнд хүрэх болно. Он эхлэхэд та карьерын талбарт амжилтанд хүрч чадна. Жил ирэх тусам сорилтыг даван туулж, нэмэлт үүрэг хариуцлага хүлээж өөрийгөө ялж чадна. Аз жаргал, амар амгалан таны гэр орон, харилцаанд ирнэ. Энэ бол гэр бүл зохиоход таатай жил. Жилийн хоёрдугаар улирлаас хосын харилцаанд халуун дулаан, ойр дотно байдал нэмэгдэж, танд баяр баясал, тогтвортой байдлыг авчирна. Ерөнхийдөө жилийн ихэнх цагт танд гайхалтай мэдрэмж төрнө. Таны хязгааргүй өөдрөг байдал ямар ч сорилтыг даван туулахад тусална. Жилийн сүүлийн улиралд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хөрөнгө оруулалт хийх нь эерэг үр дүн авчирна. Матрын ордны оюутнууд идэвхтэй байр суурьтай байж, зөвлөгчийнхөө үгийг сонсвол энэ хичээлийн жилд сайн байх болно. Аялах боломж гарвал боломжийг ашиглаарай.

Азтай тоо: 9, 11

Аз дагуулах өнгө: бүх төрлийн ногоон

Азтай сарууд: 4, 11, 12

ХУМХ 2023 онд аз таныг үнсэнэ. Та урьд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй мэдрэгдэж, энэ нь хоёрдугаар улиралд тогтвортой үргэлжилнэ. Хэрэв та жилийн эхээр хичээл зүтгэл гаргавал оны эцэс гэхэд санхүүгийн маш найдвартай байдалд орох боломжтой. Худалдаа хийхдээ аливаа зүйлд яарах хэрэггүй. Хуумгай хандвал та илүү зардал гаргахад хүрч мэднэ. Хүнд хэцүү эхлэлийн дараа шинэ он сайн сайхан болно. Удалгүй таны ажлын талбарт гаргасан амжилтын үнэ цэнийг бусад хүмүүс олж харах тул та цалингаа нэмэгдүүлэх юм уу албан тушаал ахих магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарах нь таны эн тэргүүний зорилт байх ёстой. Хэрэв та биеийн хүчин чадлаа хэтрүүлэн зүтгэвэл эрч хүч буурч мэднэ. Ажлын үүрэг хариуцлага таныг гэртээ гэр бүл, найз нөхөдтэйгээ хангалттай цаг өнгөрөөхөд саад болж магадгүй юм. Хайр дурлалын талбарт жилийг ширүүн эхлүүлсэн нь үүрд үргэлжлэхгүй. Таны эерэг хандлага, харилцаанд итгэх итгэл нь харилцааг бэхжүүлэхэд тусална. Орон байраа солих нь 2023 оны эхний хагаст таны гаргаж чадах хамгийн зөв шийдвэр байх болно. Оюутнууд хичээлдээ бүрэн анхаарал хандуулахгүй бол сурлагын амжилт муудна.

Азтай тоо: 5, 9

Аз дагуулах өнгө: мөнгөлөг, ягаан

Азтай сарууд: 6, 9

ЗАГАС 2023 онд та хүссэн бүхнээ авна! Амьдралын бүх талбарт амжилттай байхад чинь туслах шинэ боломжууд гарч ирнэ. Та дахин өөрийнхөө байж, өөрийгөө мэдэрч эхэлнэ. Энэ нь илүү хурдан, илүү сайн шийдвэр гаргахад чинь тусална. Эхний хоёр улиралд бизнес эрхлэгчид ажил үйлс, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд амжилтанд хүрнэ гэдэгт найдаж болно. Та энэ онд санхүүгээ зөв зохистой зарцуулах талаар сайн үлгэр дуурайлал, зөвлөгөө өгдөг зарим хүмүүстэй учирна. 2023 онд та карьер хөөхөөр шийдсэн бол сонголтдоо эргэлзэх хэрэггүй. Жилийн хоёрдугаар хагаст танд илүү сайн ажлын байр олдож магадгүй. Ажлын санал бүрийг сайтар тунгаан бод. Хэрэв та хостойгоо хэсэг хугацаанд үерхэж байгаа бол зориг гарган гэрлэх хэрэгтэй. Та хоёрын хичээл зүтгэлийн үр дүнд гэр орон, гэр бүлийн амьдрал тань цэцэглэн хөгжинө. Гэхдээ жилийн хоёрдугаар хагаст хүүхдүүдтэй харилцах нь түвэгтэй болж ирнэ. Та энэ жил сурлагын амжилтаа ахиулж, бүх шалгалтаа маш сайн өгөх болно. Дөрөвдүгээр улирал бол үл хөдлөх хөрөнгийн шинэ хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе боловч сайтар бодож, судал.

Азтай тоо: 2, 6

Аз дагуулах өнгө: сүүн, тоорын

Азтай сарууд: 3, 5, 7