Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Нөхөр нь саяхан өнгөрсөн гэнэ. Зул өргөх тосгүй. Тог татуулаагүй найман жил болжээ. Боломж байхгүй. Хүүхэд нь аваарт орсон гэх яриа байдаг. Тэр өөрөө энэ тухай ам нээдэггүй. Яаж ч нээхэв дээ. Ганцаараа лаа асаагаад, содатай мантуугаар өдөр хоногийг зогоодог.Гэрт нь жаахан гурил, сода, уснаас өөр хүнс үгүй.

Ийм айлд очиж HumanZ START UP контентын зураг авсан юм. Гэхдээ тоот, айлын эзэн, гэр доторхыг огтхон ч оруулаагүй. Олон нийтэд дэлгэх ч зорилго байсангүй. Тэнд хүн зовж байна шүү дээ. Төвөг удахгүйхэн шиг зургаа авчихаад хурдхан буцлаа. Төсөөл дөө … Ганцаараа лааны гэрэлд. Мантуу усханаар ходоодоо болгочихоод л.

 

Гэлээ гээд тэр архи уусангүй. Төрийг буруутгасангүй. Очиж зураг авсан биднээс ч юм горьдсонгүй. Харин түүнийг харсан бидний сэтгэл өвдлөө.Хэдхэн өдрийн хүнсний мөнгө өгөхөөс өөрийг үл чадах залуу үе байгаадаа гутарлаа. Хотын төвийг тойрсон ямар их зовлонт амьдрал өрнөнө вэ.

 

Монгол хүн эх орондоо ямар өрөвдөлтэй амьдардаг юм бэ. Түүнд утас байхгүй. Дата байхгүй. Хэцүү байна гээд гомдоллох боломж байхгүй. Гэр бүл байхгүй. Хайхрах төр байхгүй. Түүнд юу ч байхгүй. Тийм ээ, үнэнээсээ гундаж яваа өр зөөлөн ядруухан хүмүүст унтаад сэрэх аминаас өөр юу ч байхгүй байна …Итгэл найдвар, сэтгэлийн гал, тэмүүлэл. Юу ч алга.

 

Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү Хорвоо дээр 3 төрлийн л зовлон байдаг

Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү Хорвоо дээр 3 төрлийн л зовлон байдаг. Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон. Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон. Өтлөхийн цагт үрээ алдах үүрдийн зовлон. 1. Хүн өөрийг нь төрүүлж өсгөсөн эцэг эхээ алдах 2. Хүн өөрийн төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн хайрт үрээ алдах

3.Хүн өөрийн сайн ханиа алдах Хорвоо ямар ч байж болноо эд баялаг мөнгө төгрөг олдохдоо олдоно олдохгүйдээ олдохгүй. Харин хайртай хүмүүс гэдэг нэг л явбал дахин бидэнд эргэж ирдэггүй. Тийм учраас өөрийгөө зовж байна гэж бүү бодоорой. Амьдарна гэдэг амьд явна гэдэг хамгийн сайхан. Зөрөөд өнгөрөх инээмсэглэлээс ч аз жаргалыг мэдэр.Та бол дахин давтагдашгүй хамгийн үзэсгэлэнтэй. Гуних гэж ганцаардах гэж төрөөгүй юм шүү.