Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

“ХИТ” хөгжим мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Д.Давааням агсны гавьяаг телевизийн төдийгүй урлагийн салбарт ажиллаж байсан хүмүүс андахгүй мэднэ. Түүний ачаар дуучид олонд танигдаж, түүний ачаар хөгжмийн нэвтрүүлгүүд өөрсдийн гэсэн чиг баpимжaaтай болсон гэхэд хилсдэхгүй.

Давааням агсны ганц хүү Даваадоржийг хүмүүс андахгүй мэднэ. Сүүлийн үед сошиал орчинд хамгийн сайн аав гэдгээр тодроод байгаа. Хүний амьдралын утга учир аз жаргал нь үр хүүхэд гэдгийг илүүтэй мэдэpсэн мундаг залуу. Тэрээр анхны охиноо өлгийдөн аваад багагүй хугацааг өнгөрүүлсэн.

Жүжигчин Ч.Ундралтай дэр нэгтгэж, түүнээсээ хамгийн том бурхaны бэлгийг хүлээж авсан Давка тун ч халамжтай сайн нөхөр гэнэ. Тэрээр цахим хуудаснаа: Сүүлийн 4 жил миний бүх зүйл энэ жижигхэн хүнээс хамааралтай байлаа.

Багаасаа л ийм найзтай байх ч ёстой байсан юмуу эсвэл миний аав ч юмуу их л намайг хайрладаг даа. Өнгөрсөнд үлдсэн дэмий балай дурсамжаа, бага насандаа үзэж харж байсан ганц нэг гомдлоо, бага насандаа харж байсан ганц нэг комплексоо бүх зүйлийг энэ оны эхний өдрөөс эхлэн мартаж, зөвхөн шинэ сайн сайхан дурсамжын төлөө амьдрахаар шийдлээ. Бүх л зүйл болох байх гэхдээ сэтгэл зүй бол хамгийн чухал шүү.

Дандаа эерэг бүхнийг бодож, сэтгэж, өдөр бүрийг аз жаргалтайгаар өнгөрөөнө өө гэжээ. Мөн тэрээр нэг нэвтрүүлэгт орохдоо ийнхүү ярьжээ.“Би ам бүл тавуулаа амьдардаг. Миний гэр бүлийн хүнийг Ч.Ундрал гэдэг. Том хүүг маань Хабул, охиныг минь Дагийна гэдэг. Бид бас мууртайгаа амьдарч байгаа.

Ундралтай учраад зургаан жил гаран болж байна. Би олон талаасаа нээлттэй байдаг ч гэр бүлийнхээ амьдралыг дэлгэх дургүй. Учир нь хүмүүс зөв талаас нь биш буруу тийш нь эргүүлж ярьдаг учраас. Охиноо төрснөөс хойш харин нээлттэй болсон байгаа. Надад ийм хөөрхөн охин төрүүлэн бэлэглэж, эцэг хүний жаргалыг мэдрүүлсэн эхнэртээ маш их баярладаг.

Намайг өдий зэрэгтэй байхад их нөлөө үзүүлсэн хүн юм шүү дээ. Аавыгаа алдсанаас хойш хүний амьдралын үздэг бүхнийг л тууллаа. Цаашдаа ч туулах байх. Би хувь тавиланд маш их итгэдэг. Анх ажлын шугамаар Ундралтайгаа танилцсан. Бид энэ хооронд амаргүйг тууллаа. Ундрал маань намайг сэтгэл зүйн хувьд үнэхээр уургалсан. Намайг зөв чиглүүлж өгсөн. Миний хань надаас илүү олонд танигдсан хүн.

Түүнээс Ундралын нөхөр гэх сонин биш. Би дагуулж л амьдарч яваа эр хүн шүү дээ. Юу гэж хэлэгдэж байгаа нь чухал биш, яаж амьдарч байгаа нь чухал. Нас надад огтхон ч асуудал бишээ. Хэн нэгэн эр хүн бүсгүйгээ бие давхар болговол хариуцлагаа үүрээд хамт амьдрах хэрэгтэй. Хүн хайраар л дутдаг. Үр хүүхэд хайраар дутахгүй бялхаж амьдрах нь амьдралын энгийн дүрэм юм” гэжээ.