Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Хүний амьдрал сайнтай, муутай, жаргал, зовлон ээлжилдэг. Тэрхүү өөрт болж буй бэрхшээл, жаргал, зовлонгоо цахим хуудаснаа хуваалцаж олон хүний ам хэлний бай болдог нэгэн бол Нара буюу М.Нарантуяа билээ.

2022 оны хувьд түүний жил байсан гэхэд хилсдэхгүй. Шинэхэн найз залуугаа танилцуулахын зэрэгцээ хоёр дахь бяцхан хүүгээ өлгийдөн авсан юм. Мөн мөрөөдлийнхөө байшинд орсон билээ.

Тэрээр цагаан сарын өмнө Говийн бор залуутайгаа муудалцаад авсан бол өдгөө буцаад нийлэн хамтдаа жаргалтай буй агшнаа цахим хуудаснаа хуваалцсаар байна.

“Үргэлж эвтэй байдаг амьдрал хаана байдаг юм? Гайхуулцгаахын заримсууд! Сайнтай муутай хорвоод сайндаж муудаал туулдаг биздээ! Дан сайхан жаргадаг үлгэр ч байдаггүй юм шдээ!” гэжээ.

Харин Нарагийн мөрөөдлийн байшинд ээж аав нь зочлон иржээ. Ээж аав 2 маань Мөрөөдлийн Байшинд маань зочилж ирээд ээ. Маш сайхан байшин барьжээ их сайхан тохижуулжээ гээд л магтсаар буцаж байна. Smart House ч мундаг барьдаг юм байна л гэсээр буцлаа.

Ээж аавдаа л эрхлэхгүй юм бол өөр хэндээ эрхлэхэв дээ, гэртээ хамгийн их хэрэгтэй зүйлээ захиалсан байсын тэр бэлгээ аваад гэр цэвэрлэх ажил бүүр ч хөнгөрч, амттай эрүүл хоол хийх ажил ч бас аюулгүй амар хялбар боллоо гэжээ.

Мөн Нара маань мөрөөдлийнхөө байшингынхаа тохижилтыг сошиал дагагч нартайгаа хуваалцсаар байгаа ба өнөөдөр гал тогоогоо танилцуулжээ.

Жоом бясаа гүйх бүү хэл ялаа ч хальтрам гялгар сайхан Итали чулуугаар бүрэгдсэн Мөрөөдлийн Төгс Гал Тогоог маань Үндэсний Тавилга Үйлдвэрлэгч Home Sketch LLC тавилгын үйлдвэрийнхэн супер бүтээж өгсөн байгаа шүү.

Дараа Хөүм Тур бичлэгээрээ бүрэн танилцуулнаа. Нэг өнцгөөс нь сонирхуулахад нэг иймэрхүү.

Өмнө нь тэрээр Бунжаа хүүгийн өрөө болон ариун цэврийн өрөөнйихөө тохижилтыг харуулсан билээ.