Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Ким Кардашиан өгзөгөөрөө алдартай бол түүний дүү Кайли нь уруулаараа олны анхаарлыг татдаг нь нууц биш. Ким дүүгээсээ илүү эрт нэрд гарсан боловч одоо Кайли бизнесийн салбар, загварын ертөнцөд толгой цохиж явна. Хувийн б изнесээ эрхэлж, загварын салбарт амжилт гаргаж, гэр бүлээ төвхнүүлж Кардашианы х алуухан бүсгүйчүүд өдгөө ч алдар нэр нь цуурайтсан хэвээр.
Тэр дундаа хамгийн ихээр ш уугиан тарьж, хүмүүсийн анхааралд байдаг нэгэн бол Кайли Ж еннер. Хамгийн бага нь ч гэлээ эгч нараасаа их х өрөнгө цуглуулж чадсан чадварлаг, хөдөлмөрч, сэргэлэн нэгэн. Түүний үүсгэн байгуулсан “K ylie Cosmetic” нь улам бүр өргөжин тэлж, ёстой л супер амжилттай яваа.
Тэрээр дөнгөж саяхан ин стаграм хуудсаараа да мжуулан жирэмсэн болсон тухайгаа зарлаж, хоёр дахь хүүхдээ хүлээж авахаар бэлтгэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл нэрт реппер Трэвис Скотт, Кайли Ж еннер нарын том охин болох Стормигийн тухайд өдгөө 3 настай, ёстой л гүнжийн амьдралаар амьдардаг нэгэн.
Ээж аав нь түүнд хамаг байдгаа зориулдаг бөгөөд охиноо бага байхаас нь олон м янган до лларын үнэтэй тансаг эд зүйлсээр гоёж гангалсаар ирсэн.
Стормигийн нийт хөрөнгө 726 с ая доллар хүрэх аж. Кайли охиныхоо нэр дээр хэд хэдэн ү л х өдлөх х өрөнгө бүртгүүлж, түүнийг ийм их хэмжээний х өрөнгө э зэмшихэд хүргэсэн байна.
Харин Кайлигийн тухайд хамгийн залуухан “self made” т эрбумтан гэдгээрээ алдартай. Өнөөдөр та бүхэндээ Сторми охины эдлэж хэрэглэдэг ү нэтэй зүйлсийг танилцуулж байна.
Hermes брэндийн үүргэвч-12,500$
 Fendi брэндийн хүүхдийн тэрэг – 2,400$
Hermes брэндийн гар цүнх – 15,000$
Prada Re-Edition Nylon цүнх тус бүр нь 725$.  Кайли охинтойгоо хослож хувцаслах дуртай. Тийм ч учраас өөрийн цүнхтэйгээ хослуулахаар охиндоо зориулж жижиг цүнхнүүдийг өнгө өнгөөр нь авчээ.
 А лмазан бөгж: 2019 оны зул сарын баяраар Сторми алмазан бөгжөөр гангарч, ээж нь үүнийг олонд сонирхуулсан байна. Мөн охидын хамгийн сайн найз бол а лмаз хэмээгээд амжжээ.
Vintage Louis Vuitton цүнх – 2000$
Lamborghini тоглоомон машин – 389$
Стормигийн пүүзний цуглуулга
Стормигийн хоёр насны төрсөн өдрийн баяр нижгэр болсон. Охины нэрээр нэрлэсэн бүхэл бүтэн тоглоомын парк барьж байгуулсан.
Маш том хэмжээтэй тус паркын дотор охины дү.рстэй төрөл бүрийн нүсэр тоглоомууд, дэлгүүр, хоолны газар гэхчлэн хүүхдүүдийн сонирхдог бүхий л зүйлсийг багтаасан байв.
Түүний гурван насны төрсөн өдөр х.өл х.орионы үеэр таарсан. Гэсэн ч охины ээж аав гэртээ чимээгүйхэн өнгөрүүлэхийг хүссэнгүй. Тэд мөн л том хэмжээтэй үдэшлэг зохиож, охиныхоо төрсөн өдрийг нижгэр тэмдэглэсэн.