Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Удам дамжсан авьяасаа ургуулж арчилж яваа алаг нүдэн, авьяаслаг бүсгүйг Ц.Аззаяа гэдэг.

 

Тэрбээр Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж мөн “Miss Personality”, “Miss Fitness” номинацад шалгарсан билээ.

“Miss Asia 2018″тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө “Андра Модел Агентлаг”-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг юм.

Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгээр нь хүмүүс сайн таних биз.

Тэрээр ээжийнхээ том алаг нүд, гоо зүс царайг нь дуурайжээ. Ц.Аззаяагийн эмээ нь мөн манай хошин урлагийн нэрт зүтгэлтэн, МУГЖ Л.Чаминчулуун юм.

Урлагийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн.

“Намайг дуучин болно гэхэд ээж болохгүй гэж их х орьдог байлаа. Би ээжээсээ тэр үед их зөрдөг байсан ч олон улсын эдийн засагч дипломатч болно гээд гадаадад сурахаар болчихсон байв. Харин эмээ маань эcэргүүцэж ээж аав хоёрт маань “Охиноо урлагийн хүн болго. Энэ л түүний зам” гэж хэлсэн. Магадгүй эмээгийн минь хэлснээр энэ л миний явах зам мөн” хэмээн ярьсан байдаг.”

Үзэсгэлэнт мисс Ц.Аззаяа-н зургуудаас хүргэж байна: