Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

“Marvel” кино ко мпанийн шинэ бүтээл “Шан-чигийн арван бөгжний домог” уран сайхны кинонд Монголын орлон тоглогчид хамтран ажиллажээ. Хо лливудад хийж буй дэлхийн түвшний уран бүтээлд монгол залуус оролцож, ур чадвараа зө вшөөрүүлсэн баярт мэдээг уран бүтээлчдийн төлөөлөл дуулгав.

Монголын орлон тоглогчид 10 хүний бүрэлдэхүүнтэй 2020 оны нэгдүгээр сарын 13-наас арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд Австрали улсын Сидней хотноо зураг авалтад оролцоод иржээ. “Шан-чигийн арван бөгжний домог” уран сайхны киноны Монгол дахь ал бан ёсны нээлт  /2021.0.9.03/ “Prime Cineplex” кино театрт болсон.

Энэхүү уран бүтээлд 1-орчуулагч, координатар,  9-мэргэжилийн орлон тоглогч ( каскадёр, стант)
ажиллсан бөгөөд 2020.01.13-2020.11.05-г хүртэлхи хугацаанд Австрали улсын Сидней хот дахь 20-р зуун FOX студид үүргээн нэр төртэйгээр амжилттай гүйцэтгээд ирсэн билээ.

Тус киноны зураг авалтад Б.Болдбаатар ахлагчтай 10 гишүүнтэй баг 10 сарын турш тоглосон байна. “Марвел” студиэс уг “Шан Чи болон арван бөгжний домог” киноны нээлтийг 2021 оны хоёрдугаар сарын 12-нд хийхээр зарлаад байсан ч к оронавирусийн х өл х орионы улмаас хойшлуулсан билээ. Киноны гол дүрд Канад гаралтай БНХАУ-ын жүжигчин Симу Лю тоглох юм. “Марвел” студийн IV үед багтсан тус кино гардан тулаанч Шан Чи болон “10 бөгж” нэртэй террорист байгууллагын хоорондын т эмцлийн тухай өгүүлнэ.