Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Өхөөрдөм дүр төрх, чадварлаг жүжиглэлтээрээ үеийнхнээсээ эрхгүй онцгойрдог жүжигчин бол Б.Мишээл.

Хөөрхөн хэвлүүхэн төрхтэй, адтай сэргэлэнгээр алдартай тэрээр хөтлөгч Анхбаярын болзоот бүсгүй байв.Одоогоос таван жилийн өмнө М.Цэнгүүнтэй нижгэр хурим хийж байсан ч жүжигчин Б.Мишээл өдгөө ганц бие ээж болсон.

Харин өнгөрсөн хавраас түүнийг у лс т өрд хөл та вьсан залуутай ам рагийн харилцаа үүсгэсэн хэмээн шар хэвлэлээр зарлах болсон билээ. Түүний хайрын харцыг Д.Ихбаяр гэх залуу татсан нь үнэн болсон юм.Тэд жил гаруй үерхэсний эцэст албан ёсоор бэр гуйн сүй тавьж нэг гэртээ оржээ.

Тэд хамтдаа амьдрах болсон бөгөөд харилцаагаа ч олноос ну ухаа больсон. Түүний нөхрийн төрсөн өдөр тохиосон бөгөөд амьдралд минь гэрэл гэгээ, өмөг түшиг тулгуур минь болж ирсэн халамжит ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Чинийхээ дэргэд би хамгийн аз жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрдэг шүү. Бас ээждээ надад ийм сайхан хүү өгсөнд талархая хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Унтах гэж байтал бөөн бөөн гэнэтийн бэлэг. Нас нэмэх ч бас сайхан юмаа. Чамдаа маш их баярлалаа хайртай шүү хань минь. Үргэлж л гэнэтийн бэлэг гэнэтийн бүхнээр дүүрэн амьдруулдагт баярлалаа. Бэлэг маш их таалагдлаа дэндүү гоё байлаа гэж түүний нөхөр Д.Ихбаяр талархалаа илэрхийлэх нь тэр. Хосууд ч гал халуун хайрандаа шатаж яваа бололтой.

Тэгвэл адтай бүсгүй ну уцхан хурмилсан бололтой. Тэрээр цахим хуудсандаа хуримын даашинзтай зургаа байршуулжээ.